Заримдаа бодол санаа, сэтгэл оюунаа таарсан газраа дэлгээд хаячихмаар санагдах юм. Хэн дуртай нь дээгүр нь холхиж, хүссэнээрээ бодож, санаснаараа яриг гэж бодох юм. Бүр заримдаа өндөр уулын орой дээр гараад ханатлаа орилохсон. Яасан давчуу хорвоо гэж. Давчуугийн нь мэдэхгүй амьдарч байгаа бүхнийи өмнөөс орилохсон. Гэвч хүслээр болдоггүй хорвоо, санаснаар амьдарч болдоггүй амьдрал болохоор бодож санаж байгаагаа тэрлэж байя гэж бодлоо. Зүгээр хадан дээрээс чөлөөтэй орилох гэсэн юм. Жаахан ч гэсэн тайтгаръя.

Sunday, February 13, 2011

TOP үгс


Сүүлийн үед манай улсад хэрэглэгдэж буй TOP үг, хэллэгийн санал бодлоо илэрхийлэхэд ийм байна.
Т
   АВ АНТОЛГОЙ – Энэ ямар утгай үг болхыг  Монголчууд бид байтугай дэлхий даяараа мэддэг болоод байна. Наян настай хөгшинөөс эхлээд найман настай балчирын амнаас гарч байгааг хаана ч сонсож болно. Ганц нэг жилийн өмнө Оюутолгой гэсэн амны уншлага болдог байсан бол энэ нь уль болж Тавантолгой гэсэн шинэ үгээр солигдсон. Магадгүй энэ үг ихэнх хүнд сайхан амьдралын эх үүсвэр, итгэл найдвар нь мэт сонсогдож  байгаа биз, өөр нэг хэсэг нь дуулаад нүдэнд нь $ харагддаг байх. Үүнээс шалтгаалан араас нь үргэлж атаархал, үл итгэлцэл, хардалд дагаастай.  Ямартаа ч гэсэн энэхүү үг биднийг гэрэлтэй ирээдүйд  хөтлөн аваачих итгэл найдварыг илэрхийлэл байгаасаа гэж  Монгол хүн бүхэн хүсч байна.  Энэ үгний талаар хүн бүхэн мэдэх тул олох юм бичих шаардлагагүй биз.

У
ТАА – Азийн цагаан дагина маань “утаанбаатар” болоод нэлээд цагийг өнгөрөөлөө. Утаатай тэмцэх гэж төрөөс ч их мөнгө зарж, их ч ярих болсон. Ерөнхийлөгчөөсөө эхлээд доод түшмэл бүхэн л утааны тухай ярьж, “тэмцэж” байна. Даана ч үр дүн нь тодорхойгүй. Сүүлийн үед бүр утаатай биш, утаа гаргагчтай тэмций гэсэн яриа гарах болсон. Утааны гол үйлдвэрлэгч нь гэр хорооллыхон.  Гэр хороололд 142,2 мянган өрх айл буюу нийт хотын иргэдийн 60-аас илүү хувь амьдарч байна. Утаа гаргагч гэгдэж буй гэр хорооллыхныг хотоос хөөж гаргачихаад утаагүй сайхан амьдрах юм байна л даа. Үнэн чанартаа энэ гэр хорооллыхон нийслэлийн гол ажиллах хүчин болж байдаг гэдгийг санах хэрэгтэй, нөгөө талаар нүүрс түлхийг нь  хориглоно гэж байна. Монголын өвөл хүйтэн, амьдарч буй байшин, гэр нь дулаалга муутай, утаагүй түлш нь илчгүй,  нүүрс түлээд ч дулаацахгүй нь олон, зарим нь нүүрсний ч мөнгөгүй тул хог түлж өдрийг барж байгаа үед энэ нь жаахан хэрэгжих боломж муутай.  Бид утаатай тэмцэнэ гэсэн ойлголтой өөрчлөх хэрэгтэй. Гэр хорооллыхны амьдрах нөхлийг сайжруулах, тохилго, дулаан орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх гэх мэтийн нэр томъёгоор өөрчлөж, үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлийг шинэчилж байж үр дүнд хүрэх боломжтой. Нүүрс түлэхийг  хориглоно гэдэг нь архины хуурай хуультай адил болох магадлалтай.

М
анан – Энэ үгний үндсэн утга нь бол өөр. Сүүлийн үед улс төрчид, судлаач, сэтгүүлчид, иргэдийн амнаас ч их гарч хурдацтай дэлгэрч байна. Магадгүй ирэх сонгуулийн гол үг болох байх. Үүний патент нь нийтлэгч Баабарт хамаарна. Анх нийтлэгч Баабар “Манан” гэсэн нэрийг эх баригч хоёр намын нэрийг нийлүүлж гаргаж иржээ. Төрийн эрх барьж буй МАН болон АН гэсэн хоёр улс төрийн хүчин засгийн эрхийг хамтран барих болсон, нөгөө талаар улс төр, эдийн засгийн зарим үйл явц, бодлого шийдвэр тодорхой бус байгаагаас “манан” гэсэн үгний шилжсэн утга үүссэн гэж бодож байна.
Уг нь энэ хоёр нам нийлж засгийн эрх бариад 2 жил болсон авч саяхнаас энэ үг “моод” болсон нь бас учиртай. Учир нь урьд нь хоёр намын нэрийг нийлүүлэхээр ерөөсөө авцалдахгүй, утгагүй, дээрээс нь эвсэж засгийн эрх барьж байгааг илэрхийлж чадахгүй байсан тул ярилцаж байгаад илүүдэл “Х” гэсэн үсгийг авч хаяснаар “МАНАН” гэсэн утга төгөлдөр үг гарч иржээ.
Х
увьсгал – Энэ үг сүүлийн үед гадаад, дотоодгүй нэрд гарч байна. Тунис, Египетийн ард иргэдийн дарангуйлагчийнхаа эсрэг тэмцсэн үйл явцыг дэлхий даяараа хувьсгал хэмээн нэгэн дуугаар өгүүүлж байна.  Тиймдээ ч өнгөрсөн сарын хугацаанд гадаадын хэвлэлийн хуудаснаас энэ үг салсангүй. Бидний хувьд энэ нь их танил, зарим нэгнийх нь дуртай, магадгүй хайрлан хүндэлдэг, зарим нэгнийх айдсыг хүргэдэг, нөгөө хэсгийх нь бусдыг айлгах хэрэгсэл болдог. Нэг хэсэг нь энэ үгийг далд оруулахыг хүсч байхад нөгөө хэсэг нь энэ л үгний араас унтах нойроо хагаслан зүтгэж байна. Яартай ч “хувьсгал”  гэсэн нэр үг,  түүнээс үүссэн тэмдэг нэр болох “хувьсгалт” гэсэн үгс манай түүхийн нэгээхэн хэсэг болоод байгаа нь үнэн билээ.
Б
ританика – Энэ нь дэлхийд алдартай нэвтэрхий толь. Олон улс орон өөрийн хэл хэвлэн гаргаж хэрэглэж иржээ.  Нийтлэгч Баабар нарын хүмүүс энэхүү толийг эх хэлнээ орчуулан, хэвлэж олны хүртээл болгоод байна. Магадгүй гайхаж болох юм. Жирийн толь, нэг ном ингэж дээгүүр цойлох боловоо гэдгийн учир нь энэхүү толь орчин үеийн хүн төрлөхтний мэдлэгийн хураангүйг өөртөө нэгтэж чадсан сайн толь аж.  За энэ ч яахав гол учир уг толийг маркетинг үнэхээр сайн байгаад оршино. Төсвөөс мөнгө гарган худалдан авахаар боллоо, Ерөнхийлөгч шагнал өглөө, интернэт, сонин хэвлэлээр энэ л номны тухай бичигдэж яригдаж байна. Өмнө нь хэн ч ингэж номны сурталчилгааг хийж байгаагүй байх. Бүр Ерөнхийлөгчийг хүртэл оролцуулаад шүү.  Би хувьдаа интернэтийг илүүд үздэг. Зарим хүмүүс ч ийм бодолтой байх шиг байна. Гэхдээ нэг ч гэсэн томоохон ном орчуулагдан гарч байгаа нь үнэхээр баяртай үйл явц юм. Даана ч үнэ нь...
Ш
антаажийн улс төр – Энэ хэллэг  улс төрч, сайд дарга нарын өмнөөс саяхнаас унах болсон. МАН-ын  хэсэг нөхөд даргадаа хандан ил захидал бичсныг нь намых нь нарийн бичгийн дарга Хүрэлсүх “эд нар шантааж хийж байна. Шантаажийн улс төрөө болих хэрэгтэй” гэсэн утгатай зүйл ярьснаас хойш энэ үг дэлгэрсэн. Улмаар тус намын залуучуудын байгууллагых нь удирдлагууд “шантаажийн улс төрийн” эсрэг тэмцэнэ гэх болсон. Шинээр байгуулагдах гэж буй намын дарга Н.Энхбаяр хүртэл “шантаажийн улс төрийн” талаар ярьснаар улам эрч хүчээ авч байна. УИХ-ын гишүүд өөрсдөө шантааж хийдэг нь Хүрэлсүхийн үгээр тодорхой болсон бол, өөрсдөө шантаажлуулдаг нь “Ашиг сонирхолын зөрчлийн тухай” хуулийн төсөл боловсруулах болноор ил болсон. Өөрсдөө шантаажинд байдаг тул тэрнээсээ зугатахын тулд хуулийн хамгаалалт хүсч байна. Энэ үг эдийн засгийн салбарт “Шахааны бизнес” гэсэн хэлбэрээр олон жил амь бөхтэй оршиж байна.  Ямартай ч энэ үг хэсэгтэй улс төр, эдийн засгийн хүрээнд амь бөхтэй орших шинжтэй.
Б
өгс долоогч – Магадгүй эдгээр үг дундаас хамгийн сонсголонгүй нь энэ байх.  Шууд утгаар нь ойлгосон ч нэг л эвгүй.  МАХН гэсэн нэрээ хадаглагч хэсэг шинээр нам байгуулахаар болж хурлаа саяхан хийсэн.  Хурлын үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тавьсан илтгэлдээ “бөгс долоогч” гэсэн нэр томъёог хэрэглсэнээр энэ үг “моод” болсон. Үүнээс улбаатайгаар “бөгс долоогч”-ийг дор бүрнээ хайж эхэлсэн. Бүр хэн нь сайн долоодог, хэн нь хамгийн хамгийн сайныг тодруулах болсон. Бодит байдал дээр манай өнөөгийн нийгэмд ажилд орохоос эхлээд, ажлаа хийх, албан тушаал ахих, дарга болох, бизнесээ явуулах гээд бүхий л хүрээнд “бөгс долоох”  шаардлага тулгарах болсон, түүнчлэн бүх л албан газар, бүр УИХ-ын гишүүд дунд “бөгс долоогчидтой” болоод байгаа нь нууц биш юм. Төрийн алба, эдийн засаг, улс төрийн хүрээнд ил тод байдлыг авч ирэхээс нааш энэ байдал байсаар байх биз. Тиймээс энэ үг ч хэрэглэгдсээр байх төлөвтэй.
Эдгээр өөр ямар үг сүүлийн үед дэлгэрч байгаа талаар болон санал сэтгэгдлээ бичээрэй.




No comments:

Post a Comment