Египетийн эсэргүүцлийн хөдөлгөөн дууссантай зэрэгцэн Йеменд эсэргүүцлийн хөдөлгөөн идвэхжлээ. Олон мянган эсэргүүцэгчид Йемений нийслэл Sanaa-д 4 хоног жагсаал хийж байна. Даваа гаригт болсон жагсаалийн үеэр эсэргүүцэгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид оюутнууд цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч 12 хүн шархаджээ. Жагсагчид “Эрх чөлөө”, “хувьсгал”, “чөлөөтэй үзэл санаагаа илэрхийлэх” эрхтэй гэж уриалж байна. Мөн “Мубарахын араас Али”, хүн “Өнөөдрөөс хойш авилгал байхгүй” зэрэг лоозонгууд барьжээ. Эсэргүүцэгчид Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээг ашиглаж байгаа нь Египеттэй төсөөтэй арга хэрэгслийг ашиглаж байна. Эх баригчдийн зүгээс төв талбай зэрэг олон нийтийг газруудыг хааж жагсагчдаас сэргийлэхийг оролдож байна.
Али Абдулах Салех нь 1978 оноос хойш Йемен улсын ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд тус улс эдийн засаг сул, ядуурал, авилгал газар авсан зэрэг байдлаараа Египеттэй төсөөтэй байгаа юм. Тэрээр 2013 оны сонгуулиар өөрийн хүүдээ байрь сууриа өгөхөөр төлөвлөж байгаа юм. Мөн тус улсад исламын хэт үндсэрхэг бүлэглэлүүдийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд төвлөрөх болсонтой холбоотойгоор АНУ-аас Йемений терроризмын эсрэг үйл ажиллагаанд зориулж 75 сая долларын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.
Йеменд ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаад бусад улсуудаас болгоомжтой хандаж байна. Учир нь Египетийн байдал тогтворжоогүй, мусламын зарим төлөөлөгчид Египетэд үйл ажиллагаа дэлгэрүүлэх сонирхолтой байгаа зэрэг байдал нь Ойрхи дорнодод Исламын хэт үндсэрхэг үзэл дэлгэрэх нөхцлийг бүрдүүлээд байна. Ялангуяа Йемен нь Аль Кайда террорист байгууллагын салбар эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг орны нэг юм.
Ийнхүү Арабын ертөнцийг хамарч буй шуурга Египетээс өөр тийшээ салхилж эхэлсэн бөгөөд Йемэнээр ч тогтохгүй нь тодорхой байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн нь интернэтийн олон нийтийн сүлжээг ашиглаж байгаатай холбоотойгоор Арабын улс орнуудын зүгээс интернэтэд тавих хяналтаа нэмэгдүүлж, зарим улс оронд хэсэгчлэн хааж эхэлсэн. Тухайлбал, Сири улс Facebook, Twitter, Youtube зэрэгт хяналт тавьж зарим үйл ажиллагааг нь зогсоогоод байна.

No comments:
Post a Comment