Заримдаа бодол санаа, сэтгэл оюунаа таарсан газраа дэлгээд хаячихмаар санагдах юм. Хэн дуртай нь дээгүр нь холхиж, хүссэнээрээ бодож, санаснаараа яриг гэж бодох юм. Бүр заримдаа өндөр уулын орой дээр гараад ханатлаа орилохсон. Яасан давчуу хорвоо гэж. Давчуугийн нь мэдэхгүй амьдарч байгаа бүхнийи өмнөөс орилохсон. Гэвч хүслээр болдоггүй хорвоо, санаснаар амьдарч болдоггүй амьдрал болохоор бодож санаж байгаагаа тэрлэж байя гэж бодлоо. Зүгээр хадан дээрээс чөлөөтэй орилох гэсэн юм. Жаахан ч гэсэн тайтгаръя.

Sunday, February 13, 2011

Египетийн хувьсгал хаашаа салхилах бол



Тунис, Египетээс үүдэлтэй Ойрхи дорнод, арабын ертөнцийг хамарсан шинэчлэл, “өөрчлөлт”-ийн талаар Европын холбоо болон АНУ-ын зүгээс болгоомжтой хандаж байна. Нэг талаас Ойрхи дорнодод ардчилал дэлгэрнэ гэдэгт барууныхан дуртай байх нь ойлгомжтой тул Египетэд гарсан үйл явдлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Магадгүй сүүдэрт нь байсан ч байж болох юм. Учир нь Египет үүссэн нөхцөл байдлын талаар ТТГ-ын өнөөгийн удирдлага болон өмнөх удирдлага нь байнга мэдээлэл хийж байгаа нь анхаарал татахын аргагүй юм.
Нөгөө талаас Египетийн нөхцөл байдал тэдний санаснаас өөр тийш эргэж магадгүй байдал одоогоор үүсээд байна. Учир нь Египетийн засгийн эрхийн одоогоор цэргийхэн барьж байгаа боловч цаашдаа “Мусламын ахан дүүс” намд очиж болзошгүй байдал үүссэн. Энэ нь Америк болон түүний холбоонуудын болгоомжлох шалтгаан болоод байгаа төдийгүй хувьсгалын өрнөл буруу тийшээ эргэх хандлага ажиглагдах болсон. “Мусламын ахан дүүс” –ийг Палестиний Хамас-тай адилтган үздэг бөгөөд бодлог, үйл ажиллагаагаараа  төсөөтэй, сайн харилцаатай зэрэг нь эргэлзээг бий болгоод байна. Тиймээс ч сүүлийн үед Египетэд АНУ илүү анхаарах шаардлага гарч, анхаарлаа чиглүүлээд байна.  Африк, ойрхи дорнодод  мусламын шашны хэт үзэлтнүүдийн үйл ажиллагаа бүхий эрчимжиж, шинээр исламын нэг улс төрөн бий болохоос  сэргийлэхийг зорьж байна. Магадгүй нөгөө талаас мусламын улсуудын зүгээс АНУ-аас жил бүр өгдөг татаас илүү мөнгийг Египетэд амлаад ирвэл АНУ нь Египетэд хэрэггүй болох талтай. Ингэсэн тохиолдолд  дэлхийн үндэстнүүдийн холбоонд дахин нэг эсэргүү, тэрс үзэлтэн, захимд нь дайсан бий болох үндэстэй.
Түүнчлэн Тунис, Египетийн байдал бусад орон тухайлбал, Алжир, Сири, Йордон, Йемен, Лива зэрэг улс орнуудад халдварлах нь ойлгомжтой боллоо. Тухайлбал, өчигдөр Йеменд  эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бөгөөд  цаашид Иран, Лива, Алжирт даваа гаригаас эхлэн эсэргүүцлийн жагсаал эхлэх талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Энэхүү үймээн самуунтай байдлыг ашиглан мусламын хэт үндсэрхэг бүлэглэл, байгууллагын зүгээс тухайн улсад муслам шашны Шариатын хуулийг үндэс болгосон Исламын улс болгохоор үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Энэ нь мусламын шашны хэт нэг талыг барьсан үзэл дэлгэрч байгаа нь ганц барууныхан болон Орос төдийгүй нийт дэлхий дахины тулгамдсан асуудал болох төлөвтэй.

No comments:

Post a Comment