Египетийн эсэргүүцлийн хөдөлгөөн дууссантай зэрэгцэн Йеменд эсэргүүцлийн хөдөлгөөн идвэхжлээ. Олон мянган эсэргүүцэгчид Йемений нийслэл Sanaa-д 4 хоног жагсаал хийж байна. Даваа гаригт болсон жагсаалийн үеэр эсэргүүцэгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид оюутнууд цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч 12 хүн шархаджээ. Жагсагчид “Эрх чөлөө”, “хувьсгал”, “чөлөөтэй үзэл санаагаа илэрхийлэх” эрхтэй гэж уриалж байна. Мөн “Мубарахын араас Али”, хүн “Өнөөдрөөс хойш авилгал байхгүй” зэрэг лоозонгууд барьжээ.
2012
Заримдаа бодол санаа, сэтгэл оюунаа таарсан газраа дэлгээд хаячихмаар санагдах юм. Хэн дуртай нь дээгүр нь холхиж, хүссэнээрээ бодож, санаснаараа яриг гэж бодох юм. Бүр заримдаа өндөр уулын орой дээр гараад ханатлаа орилохсон. Яасан давчуу хорвоо гэж. Давчуугийн нь мэдэхгүй амьдарч байгаа бүхнийи өмнөөс орилохсон. Гэвч хүслээр болдоггүй хорвоо, санаснаар амьдарч болдоггүй амьдрал болохоор бодож санаж байгаагаа тэрлэж байя гэж бодлоо. Зүгээр хадан дээрээс чөлөөтэй орилох гэсэн юм. Жаахан ч гэсэн тайтгаръя.
Monday, February 14, 2011
Sunday, February 13, 2011
Египетийн хувьсгал хаашаа салхилах бол
Тунис, Египетээс үүдэлтэй Ойрхи дорнод, арабын ертөнцийг хамарсан шинэчлэл, “өөрчлөлт”-ийн талаар Европын холбоо болон АНУ-ын зүгээс болгоомжтой хандаж байна. Нэг талаас Ойрхи дорнодод ардчилал дэлгэрнэ гэдэгт барууныхан дуртай байх нь ойлгомжтой тул Египетэд гарсан үйл явдлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Магадгүй сүүдэрт нь байсан ч байж болох юм. Учир нь Египет үүссэн нөхцөл байдлын талаар ТТГ-ын өнөөгийн удирдлага болон өмнөх удирдлага нь байнга мэдээлэл хийж байгаа нь анхаарал татахын аргагүй юм.
TOP үгс
Сүүлийн үед манай улсад хэрэглэгдэж буй TOP үг, хэллэгийн санал бодлоо илэрхийлэхэд ийм байна.
| Т |
АВ АНТОЛГОЙ – Энэ ямар утгай үг болхыг Монголчууд бид байтугай дэлхий даяараа мэддэг болоод байна. Наян настай хөгшинөөс эхлээд найман настай балчирын амнаас гарч байгааг хаана ч сонсож болно. Ганц нэг жилийн өмнө Оюутолгой гэсэн амны уншлага болдог байсан бол энэ нь уль болж Тавантолгой гэсэн шинэ үгээр солигдсон. Магадгүй энэ үг ихэнх хүнд сайхан амьдралын эх үүсвэр, итгэл найдвар нь мэт сонсогдож байгаа биз, өөр нэг хэсэг нь дуулаад нүдэнд нь $ харагддаг байх. Үүнээс шалтгаалан араас нь үргэлж атаархал, үл итгэлцэл, хардалд дагаастай. Ямартаа ч гэсэн энэхүү үг биднийг гэрэлтэй ирээдүйд хөтлөн аваачих итгэл найдварыг илэрхийлэл байгаасаа гэж Монгол хүн бүхэн хүсч байна. Энэ үгний талаар хүн бүхэн мэдэх тул олох юм бичих шаардлагагүй биз.
FACEBOOK-ИЙН ХУВЬСГАЛ УУ, ТУРШИЛТ УУ
Египет улсад болж буй явдлыг дэлхий нийтээрээ анхааралтай ажиглаж, үнэлэлт дүгнэлтээ өгч эхлээд байна. Арабын хойг, Хойд Африкийн улс орнуудад өрнөж буй үйл явцыг 80-аад оны сүүл 90-ээд оны эхээр зүүн Европ, дундад азид өрнөсөн ардчилал, өөрчлөлт шинэчлэлтэй адилтгаж байна. Ихэнх судлаачид Египетэд болж үйл явцыг эдийн засгийн сул байдлаас улбаатай нийтийг хамарсан ядуурал, эрх чөлөөний хязгаарлалт, нэг хүн төрийн эрхэнд удаан хугацаагаар байснаас үүдэн өөрөө аяндаа бий болсон гэж дүгнэлт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Яг л “хувьсгалын тохироо” бүрдсэн байсан гэсэн үг. Энэ эсэргүүцлийн хөдөлгөөнд ямар нэг тодорч гарч ирсэн удирдагч, зохион байгуулагч байхгүй байгаа нь ингэж үзэхэд хүргэж байгаа нь үндэстэй юм. Нөгөө нэг шалтгаан нь FACEBOOK-ийг ашигласанд оршино. Египтэд эсэргүүцлийн хөдөлгөөн анх FACEBOOK-ийн сүлжээг ашиглан иргэд цуглан жагсаж эхэлсэн нь өнөөдөр тодорхой болоод байна. Тиймдээ ч жагсаал цуглаан үүсээд эхлэнгүүт тухайн улсын эрх баригчид хамгийн түрүүнд интернэт, дараа үүрэн телефоны сүлжээний үйл ажиллагааг зогсоосон хэдий ч галт тэрэг нэгэнт хөдөлсөн байсан. Хэдэн жилийн өмнө зарим улс оронд өрнөсөн “өнгөт хувьсгал”-ын үеэр гар утсыг ашиглан нийтийг цуглуулах, эсэргүүцсэн үйл ажиллагаанд татан оруулах, уриалах аргыг ашиглаж байсан. Гэхдээ үүний ард тодорхой хөдөлгөөнүүд байсан нь тодорхой юм. Тэгвэл FACEBOOK-ийн ард хэн байна вэ? Мэдээж Египетчүүд өөрсдөө байгаагүй нь өнөөдөр бүгдэд илэрхий
Subscribe to:
Posts (Atom)



